Тэд энэ удаа Австрали тивийг туулж, Номхон далайг автобустайгаа гатлан Аляскад хүрч туйлын туяа үзэх юм байна. Мөн Амазон мөрнийг салаар туулж, Антарктидад хөл тавих ажээ.
Нэг Хүү, Хоёр Охинтой Тэд Энэ Тухайгаа,
“Манай гэр бүл байгаа бүх эд зүйлээ зарж арилжаад хүсэл мөрөөдлийнхөө төлөө, дэлхийг тойрох гурав дахь том аялалдаа гарлаа.
Энэ удаад туулах зам маань өмнөх хоёр аяллаа нийлүүлснээс ч урт байх юм. Асар их адал явдал сорил бэрхшээл дүүрэн байх энэ аялалд санхүү, тэсвэр, ухаан, туршлага олон зүйлээ шавхан байж зорьсондоо хүрэх болов уу.
Австрали тивийг хөндлөн гулд давхиж, Номхон далайг автобустайгаа гатлан Аляскад хүрч туйлын туяа үзье. Амазон мөрнийг салаар туулж, Антарктидад ч хөл тавья гэсэн санаа байна. Биднийг үргэлж дэмждэг эрхэм нөхөд, ээж аав, сошиал найзууддаа баярлалаa” хэмээн бичжээ.











































































