Аялал, зугаалгаар хол, ойрын замд гарахдаа автомашиныхаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Болгоомжгүй байдал, санамсаргүй үйлдэл таныг эрсдэлд оруулж болзошгүй анхаарна уу. Аялал, зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлыг сахих нь:
-
Хотын гадна гарч зугаалах болон аялалаар явахдаа ил задгай гал түлэхгүй байх;
-
Тамхины галыг бүрэн унтрааж байх, явуут дундаа машины цонхоор тамхины ишийг хэзээ ч бүү хая;
-
Мод, өвстэй газар лонх, шил хаяхгүй байх, шилэн дээр нар тусч, улмаар цонолт үүсэн гал гарах эрсдэлтэйг сана;
-
Хөдөө явж байхад гал гарч байвал холбогдох газарт яаралтай мэдэгд;
-
Нэгэнт гал гарч эхэлсэн, хэмжээ нь их бол унтраах гэж оролдох хэрэггүй, хурдан холдож явах, өөрсдийн аюулгүй байдалд анхаараарай.