Их тэнгэрийн аманд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны үе, үеийн удирдлагуудтай Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй тус намын удирдлагууд уулзаж, “хамт шүү” гэдгээ илэрхийлжээ.
Харин Их тэнгэрт болсон НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын уулзалтад тус холбооны дарга байсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг уриагүй байна.
“МАН-ын дараагийн даргад Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвших бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ үйл явдлын дараа сүүлийн хоёр сарын хугацаанд олны өмнө ил гараагүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны facebook хуудастаа, “Худал хурдан ч, үнэнд гүйцэгддэг…” гэсэн мэдээллийг нийтэлсэн ч олноос дэмжлэг авалгүй эсэргээрээ баахан баалуулж “Үнэнд гүйцэгдлээ, одоо орлогоо нотол!” гэсэн сэтгэгдэлд булуулсан байна.
Товчхондоо Оюун-Эрдэнэ улстөрийн хувьд “үхдэл” болж, хуулийн байгууллагад шилжих үед олон нийтээс түүнд ямар ч дэмжлэг үзүүлэхээргүй болсон нь тод харагдана.