МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
ТББХ-ны санал хураалтад оролцсон 19 гишүүний 16 нь дэмжсэн бол УИХ-ын чуулганы санал хураалтад оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөллөө.
Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.












































































