АН-ын даргын сонгуультай холбогдуулан УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “Өнөөдөр 11:40 минутаас 18:00 цаг хүртэл АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэнэ. АН-ын ҮБХ-ны гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан хүн нэр дэвших эрхтэй. Шаардлага хангасан нэр дэвшигчдэд бид нэр дэвшигчийн мандат олгоно. Улмаар энэ сарын 31-нд ҮБХ үргэлжлүүлэн хуралдаж даргаа сонгоно.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ҮБХ-нд танилцуулж өрсөлдөнө. Ялалт байгуулсан нэр дэвшигчийг Их хурлаараа батламжилна. Хэдэн хүн өрсөлдөхөөс шалтгаалж сонгууль хоёр, гурван шаттай явагдахыг үгүйсгэхгүй. Үүнийг зохицуулах дүрмийн зохицуулалтууд бий” гэв.