• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 4 сарын 30
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

    1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

    НЗД-ын орлогч Т.Даваадалайг ₮6.6 тэрбумыг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

    Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

    Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

    А.Баяр: Тэр өдөр уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн видео бэлтгэсэн юм

    Өнгөрсөн онд 12,582 хос гэрлэлтээ батлуулжээ

  • Улс төр
    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

    Битүүний өдөр юу хийж, юуг цээрлэдэг вэ?

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Р.Эмүжин: Өрх гэрт хоймор гэж байдагтай адил эх орны хоймор нь цэрэг арми юм

by undesten
2025-09-03 14:55
in Ярилцлага
0
Р.Эмүжин: Өрх гэрт хоймор гэж байдагтай адил эх орны хоймор нь цэрэг арми юм
SHARETWEET

Энэ удаагийн зочны хоймортоо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, зохиолч Р.Эмүжинг урьж ярилцлаа.

“Хар торон бээлий”, “Эмүжин”, “Улбар хөлт”, “Хөх сарны явдал”, “Согооны хэвтэр” зэрэг уран бүтээлээрээ томчуудын гэгээн оюуныг хөглөж, “Балчир Есүхэй”, “Цэнхэр шувуу”, “Эвэрт могой”, “Үзэсгэлэнт оюун ухаан”, “Шидэт гүүр” үлгэрийн зохиолоороо хүүхэд багачуудын оюуныг мялааж, хурц тод нийтлэлүүдээрээ нийгмийн өнгө төрхийг тодорхойлж, эрх чөлөөг эдэлнэ гэдгийг энэ биеэрээ харуулж яваа гал цогтой найрагч гэдгийг уншигч та бүхэн надаар хэлүүлэх юу билээ.

Танаас нэг тийм цаг хугацаа, орон зайд үл баригдсан задгай эрх чөлөө нэвт шувт мэдрэгддэг л дээ. Зуны сар ч гарчихлаа, хаа нэг тийшээ гараад шидчихээс нь өмнө уншигчидтайгаа уулзуулахыг зорилоо. Цаг зав гаргасанд маш их баярлалаа

-Зууны түүхийг эвхсэн цэргийн сонины эрхэм уншигчдад зуны мэнд дэвшүүлье. Түүхэн романаа туурвиж дуусаад эх бэлтгэлд шилжүүлж, хэвлүүлэх гээд тун чиг завгүй гүйж явна аа, би. Ард нь гарчхаад эрх чөлөөгөө эдлээд, хөдөө тийш жирийлгэнэ шүү дээ.

Хоёр дахь романаа түүхээр өртөөлөн өлгийдөж байгаад тань баяр хүргэе. Сураг сонсоод хорхойсоод л хүлээж сууна. Яг ингээд хүлээж байгаа олон уншигч бий байх. Биднийг чухам түүхийн аль хэсгээр аялуулж, цаг хугацааны аль эргүүлэгт аваачих нь сонин байна?  

-Монголын түүхийн хамгийн гашуун хийгээд эр зориг, эмгэнэл үнэртсэн XVI зууны түүх л дээ. Судалгаагүйгээр түүхэн зохиол бичих боломжгүй учир би энэ талаар сүүлийн таван жил судалгаа хийсэн. Гурван боть роман болчих болов уу гэж бодсон, гэтэл XVI, XVII зууны үеийн түүхийг бүтээсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, тухайн үеийн Монголын ард түмний амьдрал өөрөө нэг, хоёр ботид багтаачихаар биш аж.

Гол дүрүүд буюу тэр түүхэн хүмүүс үнэхээр хүчирхэг юм байна. Хүчирхэг хүмүүс түүхээ бүтээж түүнийгээ урагш нь түлхдэгтэй адил, хүчирхэг дүр тухайн бүтээлийг аваад явчихдаг юм байна. Тэгэхээр яах аргагүй Чахундорж, Занабазар, Галданбошигт, Эрдэнэбаатар хун тайж нарт хөтлөгдөж, чирэгдэж, ард нь үлдэн тоосонд нь дарагдаж энэ номоо бичиж дуусгалаа. Одоо эх бэлтгэл рүүгээ орохоор зэхээд 3-4 боть болох болов уу гэж таамаглан дөрвөн мянга орчим хуудас гар бичмэлтэй сууж байна даа.

Шүлэг найраг, зохиол бүтээлийг тань тэсэн ядан хүлээдэг, отож байгаад олж аваад амтархан уншдаг бидэнд бол унших хэчнээн амархан. Харин түүхэн роман туурвина гэдэг амаргүй нь ойлгомжтой юм даа

-Энэ бол “Хөх сарны явдал”-ын араас гарч байгаа миний хоёр дахь роман. Үүнээс хойш романы төрөл рүү орохгүй гэж бодож байна. Бага залуу байхад роман туурвидаг, үргэлжилсэн үгийн ноён оргил болсон зохиолчид маань “зохиолч хүн гэдэг бол тархи, чөмгөө дундартал бичдэг, зүтгэдэг, суудаг, ажилладаг” гэж ярьдаг байв. Тэр үед нь нээрээ ч тийм юм болов уу гэж боддог, заримдаа яасан сүртэй юм бэ гээд хөнгөн инээгээд өнгөрдөг байж билээ.

Гэтэл яг үнэндээ роман гэдэг чинь хөдөлмөрч, ажилсаг, дайчин, цагаа зөв төлөвлөдөг, үйл явдлынхаа дунд төөрдөггүй, анализ сайн хийдэг, логик холбоосоо чамбай хөтөлдөг, дүрүүдтэйгээ маш сайн ажилладаг байх гээд маш олон ур чадварыг зохиолчоос шаарддаг нь үнэн. Хэл зүй, бичгийн боловсролын хувьд ч өндөр түвшний бүтээл хийхийн тулд удаан хугацаагаар суух шаардлагатай байдаг.

Хүмүүс гайхдаг л даа, Эмүжин чи юу хийгээд байна аа гээд л. Зарим өдөр бичгийн ширээний ард хэдэн цагаар ч суугаад байгаагаа анзаарах сөхөөгүй үе байна шүү дээ. А4 цаасаар дөрвөн мянга орчим хуудас гар бичмэл байна гээд бод л доо.

Хэдэн цагаар гэхээсээ илүү хэдэн хоног, сар, жилээр суусан байж таарна аа даа. Харин хэр судлав гэж асуувал би тэдэн ширхэг гэхээсээ илүү тэдэн тор ном уншсан гэж хэлж чадна. Тор тороор нь зөөж авчраад л уншсан, судалсан. Дээрээс нь хүмүүс сошиалд харж л байсан байх, хөдөө орон нутгаар асар их явсан. Ялангуяа баруун аймгуудаар явж 70, 80, 90 насыг элээж байгаа, бодит түүхийн амьд яриануудыг өвөө эмээ, элэнц хуланцаасаа авч үлдсэн эгэл жирийн энгийн иргэдтэй уулзаж аман яриануудыг маш ихээр цуглуулсан. Тэндээс түүхэн зохиолын задаргаа, түүхэн дүрийн амин шинж чанаруудыг босгох гэж их хичээсэн.

Дээр хэлсэнчлэн таныг цаг хугацаа, орон зайн хязгааргүйгээр задгай эрх чөлөөг эдлээд л, аялж зугаалж явна гэж сошиалаас хараад байсан. Ийм л учиртай яваад байж

-Би дуртай бөгөөд зорьсон ажлаа хийж явсан нь тэр. Миний амьдрал өөрөө бичих юм, бичихгүйгээр би амьдарч чадахгүй. Тэгэхээр судалгаа хийгээд, түүхэн цаг үеэр амьсгалаад, тэр түүхэн дүрүүдийн амин мөрөөр хөөж явна гэдэг бол нэг талдаа хэр баргийн хүнд оногдохгүй сайхан хувь тавилан.

Ингэж явахдаа бодож л байлаа. Энэ сайхан тусгаар тогтносон эх орон минь байгаагүй бол өнөөдөр би яг тэр түүхэн мөрөөр алхах байсан уу, хоёр хөлт хүн байтугай, дөрвөн мөчтэй адуу тогтоход бэрх эгц цавчим хайрхдыг нүдээрээ харж, туулж гэтлэх байсан уу гэж. Ёстой нөгөө орчин цагийн хүчит унааг эцтэл нь, одоо цагийн бүсгүй биеийг цуцтал нь л явлаа. Гэхдээ үнэхээр сайхан байлаа. Одоо ч очихыг, дахин очихыг хүсэж байгаа газрууд ч бий. Ингээд бодохоор хүний нас хэтэрхий богинохон ч амттай, гайхамшигтай юм.

Амьдрал амттай гэснээс ер нь амьдралын утга учир чухам юу вэ, таныхаар? 

-Амьдралыг амттай, учир утгатай болгодог давс нь зорилго. Тэрхүү зорилгын зам дээр алхаж явахдаа хүн хоббитойгоо хамт амьдардаг, хайр сэтгэлтэй учирдаг, түүнээсээ хагацдаг, зорилгоосоо шүүрээд алддаг, атган авч өөрийн болгоод оргил дээр нь гарч зогсчхоод дараагийн зорилгоо тодорхойлдог. Зорилгогүйгээр бид хаашаа явах юм бэ, бид зүгээр л оршиж байдаг байшин барилга, авдар сав юм уу.

Хамхуул хүртэл хэдэн жил хийсээд нэг л зунаар цэцэглэж өнгө өнгөөр солонгордог шиг хүн гэдэг чинь хэдэн жил зорилгынхоо араас зовж жаргаж, инээж уйлж, баярлаж гуньж явсаар тэр зорилгоосоо шүүрч атгахын цагт хүн болсныхоо утга учрыг, хүний орчлонд амьд яваагийнхаа аз жаргалыг, алдаа оноог мэдэрдэг шүү дээ.

Тэгвэл яг одоо таныг хөглөж байгаа зорилгынхоо тухайд яриач?

-Өөрийнхөө амьдралыг эргээд харсан чинь надад ер нь зорилгогүй, төлөвлөөгүй туулсан зам гэж байхгүй юм билээ.

Найм, есдүгээр ангийн охин байхдаа л би Монголын хамгийн том сонины хамгийн том сэтгүүлч болно гэж аав ээждээ хэлээд л, өнөө хоёр минь хүүш ээ, юу ярина вэ, амьтан хүн сонсчихвол юу гэх юм бэ чамайг, эрүүл юм уу, өвчтэй юм уу гэдэг юм биш үү, ядаж зөөлөн яриач ээ гэдэг байлаа (инээв).

Би тэр зорилгодоо хүрсэн. Сэтгүүл зүйн чиглэлээр телевизийн нэвтрүүлэг хийж, ярилцлага, ток шоу хөтлөөд, өдөр тутмын сонинд өдөр тутмын гал авалцсан улс төр, нийгмийн сэдвүүдээр бичээд амьдралынхаа 30 шахам жилийг өнгөрүүлсэн байна. Гэхдээ нэг л өдөр надад дараагийн зорилго хэрэгтэй болсон. Түүнийгээ тодорхойлохдоо ер нь би энэ зохиолч, яруу найрагч гэдгийг дайвар байдлаар авч явахаа болъё. Бичихийг хүсдэг, зүрх сэтгэлийг минь гижигдэж, тархи оюуныг минь хөнгөхөн сэрвэлзүүлж, бодолд унагаж, эргэцүүлэл авчраад байдаг сэдвүүдээ зохиол болгоё гэж шийдсэн.

Гэхдээ та сэтгүүлчийн зав чөлөөгүй ажлынхаа зэрэгцээ яруу найргийн түүвэр, өгүүллэгийн ном гээд цөөнгүй бүтээл өлгийдсөн шүү дээ

-Тухайн үед би шүлгийн гурван түүвэр, өгүүллэгийн нэг ном гаргачихсан байсан ч тэр бол миний зорилго байгаагүй. Үнэхээр миний сэтгэлийг гижигдээд байсан учраас, яалт ч үгүй бичих дуртай учраас, нөгөө талаараа ачаалал ихтэй сэтгүүл зүйн ажлын хажуугаар тархинд салхи оруулдаг эрх чөлөө минь байсан учраас, миний тархины гэгээвч байсан учраас бичсэн.

Тэгэхээр дээрх шийдвэр тань хүүхэд багачуудыг үлгэрийн ертөнцөөр хөтөлж, үүхэд биднийг “Хар торон бээлий”-гээр гоёж, “Согооны хэвтэр”-т хоргоож, “Улбар хөлт”-тэй нөхөрлүүлж, “Хөх сарны явдал”-аар аялуулжээ

-Яг тийм, тэр үедээ би хүүхдийн үлгэрийн зургаан ном, “Хөх сарны явдал” дөрвөн боть роман, араас нь “Согооны хэвтэр”, “Хар торон бээлий”, “Улбар хөлт” өгүүллэгийн номоо гаргасан.

Түүний араас түүхэн роман бичихээр зориг шулуудсан нь яалт ч үгүй зорилгодоо тууштайн тань илрэл гэж харж байна

-Түүх бол хүүхэд байхаасаа маш их сонирхсоор ирсэн сэдэв. Яагаад ч юм түүх гэдэг бидний нөмөрч төрсөн арьс шиг, сэвлэг даахь шиг… Гишгэж байгаа газар дээр минь нэгэн цагт амь болон оршиж байсан, амьдарч яваа эх орон, өргөж яваа тусгаар тогтнолын минь цохилох зүрх, шимшрэх сэтгэл, урсах нулимс, чимээгүй хашхираан нь болж үлдсэн тийм зүйл болохоор бидний генийн код гэдэг шиг дотроос маань амилаад байдаг сэдэв юм байна л даа.

Би хүүхэд байхаасаа түүхэн зохиолууд, түүх их судалж, сонирхож уншдаг байсан. Түүхэн эд юмстай тааралдахаараа хурууныхаа өндгөөр тэмтэрч, имэрч, хүрэлцэж, үнэрлэж мэдрэхийг, хүн чулуу таарсан ч гараа хүргэж, чагнаж мэдрэхийг хүсдэг. Манай Монголын нутагт хиргисүүр их элбэг шүү дээ, тийм эд таарахад ч энэ хаан, ноён, харц, түшмэл, хатан ер нь ямар хүнийх юм бол, тэр хүн яаж яваад энд амь нь тасарсан юм бол гэж бодогддог. Тэгээд яах аргагүй хагас зууныг элээсэн буюу 50 насныхаа босгон дээр Монголын түүхийн хамгийн гайхамшигтай бөгөөд гашуун, эмгэнэлтэй бөгөөд эр зоригтой түүх рүү дурлаж орсон.

Би орсон биш түүх, тэр түүхэн дүрүүд өөрсдөө намайг хөтөлж, чирч өөрөө өөрсдийгөө бичүүлсэн гэх үү дээ. Түүхэн дүрийг ер нь зохиолч хүн өөрөө чирнэ гэж байхгүй юм билээ.

Харин тэр түүхэн дүрүүдтэй нэг цаг үе, нэг зовлон гуниг дээр өөрөө өөрийнхөө эрчим хүч, оюун бодол, сэтгэл зүрхээр оршиж чадах нь чухал юм байна лээ. Тэгэхээр нөгөө түүхэн дүрүүд чинь юун нэг муу нусгай надад чирэгдэх, намайг чирч урагшлаад, болохгүй үед нь шавхуурдаад, болж байгаа үед нь жолоо өргөж явсаар байгаад ард нь гаргасан шүү. (инээв)

Түүхэн романтай “ноцолдсон” таван жилийн хугацаанд зэрэгцүүлээд олон ч зүйлийг хийж бүтээсэн байх, бас олон ч зүйлийг хойш тавьсан байж таарна. Энэ хугацаанд шүлгүүд мэндлэв үү? Сүүлийн үед яруу найргийн гэхээсээ илүү өгүүллэгийн номууд өлгийдөөд байх шиг ээ

-Хүмүүс надаас шүлгээ бичиж байгаа юу гэж их асуудаг. Түүхэн зохиол дээр сууснаас хойш их олон юмыг хойш нь шидсэн ч шүлгээ бол бичсээр л байгаа. Миний салшгүй нэг хэсэг шүү дээ, шүлэг гэдэг чинь. Гэхдээ эмхэтгэж, ном болгосонгүй. Түрүүчийн гаргасан бүтээлүүдээ сонсдог ном, подкаст ч юм уу болгох зав чөлөө надад байсангүй. Тэр байтугай түүхэн судалгааны бүтээлээс өөр утга зохиолын чиглэлийн ном уншсангүй. Яагаад гэхээр түүхэн цаг үеэсээ гарчихаар буцаад нөгөөхийнхөө хаалгыг тогшиж ортлоо удах болчхоод байсан учраас тэр л дээ. Харин романаа хэвлүүлснийхээ дараа сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээ эмхэтгэе гэж бодож байгаа.

Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг арай өөр чигт хандуулъя. Эх орон гэж таныхаар чухам юу вэ, үнэ цэн нь юунд оршдог гэж та хэлэх вэ? 

-Бидэнд өнөөдөр бүх юм байгаа учраас бид үнэ цэнийг нь ойлгодоггүй юм байна. Эргээд харахаар, эргэн тойрноо ажихаар эх орон гэдэг чинь өнөөдрийн бид юм байна. Яруу найрагчийнхаа хувьд би ямар ч уран яруу, гоё ганган үгээр илэрхийлчхэж болно. Гэхдээ зүгээр л эргэн тойрноо, энгийн амьдралаа харъя л даа. Эх орон гэдэг чинь бид өөрсдөө л юм байна шүү дээ.

Яагаад гээч, эх оронтой байгаа учраас дур зоргоороо, омголон, бас гайхамшигтай тэнэг, гайхмаар мөрөөдөмтгий байж чадаж байна. Эх оронтой байгаа учраас гайхалтай алхмуудыг хийж, дур дураараа давхилдаж, хэн дуртайгаа шүүмжилж, хэн дуртайгаа даган дуурайж чадаж байна. Бид хаа нэг газар хүний нутагт оччихоод гудамжинд нь гараад дураараа орилж хашхичиж, хэрүүлээ хийгээд, бие биетэйгээ муудаж сайдаад л, замын хашлага давуулж машинаа тавиад л, тэгснээ хаа дуртай газраа шорлог шарж зараад л… ингэж чадахгүй шүү дээ.

Нээрээ л бид хүний газар хэн сэн билээ…

-Гадагшаа, дотогшоо зөндөө л явлаа. Гадаадад очихоор 1990, 2000-аад онд гараад явчихсан монголчууд үнэхээр хөдөлмөрч, ажилсаг, хүрэхийг хүссэн бүхэндээ хүрчихсэн, тэдэнд өнөөдөр дутуу юм гэж байхгүй сайхан амьдралтай, сайхан машинтай, сайхан гэр оронтой, сайхан хань ижил, үр хүүхдүүдтэй, хүүхдүүд нь сайхан сургуультай, сайхан ажлын байртай сайхан л байна. Гэлээ ч ярилцаад сууж байхдаа би тэднээс нэг л юмыг мэдэрдэг, олж хардаг. Юу гээч, би тэднээс эх оронгүй хүний гунигийг, эх оронгүй хүний хоосролыг, эх орон руугаа зүтгэж тэмүүлсэн чимээгүй хашхирааныг, эх орондоо хэзээ нэгэн цагт очно доо гэсэн зах хязгааргүй мөрөөдлийг олж хардаг. Бүх юмтай хэр нь ээ тэдэнд эх орон л байдаггүй. Тэгэхээр эх орон гэдэг өнөөдрийн бид л болчхоод байгаа юм.

Өнөөдөр гал голомт дээрээ, туурга тусгаар эх орныхоо хаа дуртай газраа хаяа хязгааргүй давхилдсан, эрх чөлөөтэй дураараа хашхирсан, элсэн дээгүүр нь хөл нүцгэн гүйж, эрэг хөвөөгөөр нь зугаацаж, сэлгүүцсэн, дуртай цагтаа хэн нэгэн рүү уурлачхаад эргээд уруулаа унжуулаад тунирхаж гоншигнож чаддаг, болохгүй бол засгаа огцроодох, буугаадах гэж орилдог, болж байвал болж байна аа, одоо урагшилъя аа, овоо л доо гээд л дугтардаг энэ бүхэн чинь эх орон юм аа.

Энүүхэн хойшоо Оросын хилээр гараад, энүүхэн урагшаа Эрээн рүү ороод бид хэн болдог билээ.

Тэгэхээр бид эх орондоо, энэ хавтгайдаа энэ биеэрээ, цохилж байгаа зүрхнийхээ чадлаар, хашхирч байгаа дуу хоолойнхоо хэмнэлээр, урсаж байгаа нулимсныхаа хязгаараар, инээж хашхирч, уралдаж хэрэлдэж, хайрлаж дурлаж, хаяа хязгааргүй юм шиг дураар цолгиж цалгиж байгаа энэ бүх сэтгэл зүйн ертөнц минь өөрөө эх орон юм аа. Энийгээ л ойлгомоор байгаа юм даа. Мэдээж бидэнд олон юм дутуу байгаа. Бид 30 жилийн турш сонгосон замаараа, сонгосон зарчим дээрээ урагшлах гэж төр нь ч зүдэрч, түмэн нь ч бүдэрч, төөрч төөрөлдөөд зүтгэж л байна. Олон юм түүхий байгаа, олон юм болохгүй байгаа. Гэвч бид нэг л юмаараа дүүрэн тэр нь юу юм бэ гэвэл бүтэн дүүрэн эх орон минь юм шүү дээ.

Эх орон, эр цэрэг гэдэг үг агуулгын хувьд салшгүй амин аниртай. Та цэрэг армийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Эх орны эр цэргүүд, эх орны эрчүүд гэж ярьдаг. Хэдэн муу эрчүүдээ цэргийн алба хаасан, хаагаагүйгээр нь ангилаад баймааргүй санагддаг. Эр цэрэг гэдэг бол тусгаар тогтносон эх оронтой байгаагийн туг сүлд, цог жавхлан, хийморь нь юм. Өрх гэрт хоймор гэж байдагтай адил эх орны хоймор нь цэрэг арми нь юм. Энэ бол яах аргагүй үнэн.

Яг энэ бахархлыг минь дагаад ямар гуниг төрдөг вэ гэвэл эр цэргүүд минь хил хязгаараа манаад өвлийн хүйтэн, зуны халуун гэхгүй жилийн дөрвөн улиралд хилийн багана сахиад, хүний нутаг руу дурандаад зогсоод л байдаг, хичээгээд л байдаг, зүтгээд л байдаг. Гэтэл бид оюун санааны хил хязгаараа хямгадаж чадахгүй байна аа. Энэ нь өөрөө надад гунигтай санагддаг. Энэ бол ганцхан Монголд биш цахим ертөнц асар хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед улс орон болгоны асуудал болчихсон. Тэгэхээр оюун санааны хил хязгаараа яаж сахих вэ, яаж хуультай байлгах вэ, яаж зөв ардчилсан зарчмаар урагшлах вэ, яаж жор тунг нь тааруулах вэ гэдэг нь улс орон болгоны асуудал болчхоод байна л даа.

Эхнээсээ зарим улс орнууд цахим орчны тухай хуулийг батлаад, цахим ертөнцийн оюун санааны хил зөрчигчидтэйгөө тэмцээд, нүүр тулаад түүнийг хуулиараа зохицуулдаг болчхоод байна.

Манайд ч бас удахгүй байх аа гэж бодож байгаа. Ардчилсан зарчим дээрээ, оюун санааны ардчилсан хил хязгаараа зөв сахих нь эн тэргүүний үүрэг болчхоод байна аа. Тэгэхгүй бол хэдэн бор цэрэг маань хувцсаа гандаж, зүсээ гундтал, ар гэрээ эзгүйртэл, махан зүрх, амин биед заяасан нөөц бололцоогоо хамгийн дээд түвшинд нь хүртэл эрчлэн чангалж зүтгээд, зүтгээд газар доогуур ухаад ороод ирж байгаа юм шиг, ардуур нь тойроод ар гэрт нь эзэн суучхаж байгаа юм шиг оюун санааны хил хязгаар гэдэг юм байхгүй болчихоор эмгэнэлтэй байх юм. Тэгэхээр энэ тал дээр Монголын төр бодлогын түвшинд өөрчлөлт хийх байх аа гэж найдаж харж байна.

Оюун санааны дархлааг хэрхэн тогтоож, хил хязгаарыг нь яаж манах нь үнэхээр чухал цаг үетэй нүүр тулж байна л даа, бид

-Цэцэрлэгийн наснаас нь эхлээд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд, өрх гэрийн түвшинд монгол хэл соёлоо авч явдаг, төлөвшүүлдэг, монгол уламжлал, ёс заншил, зүйр цэцэн үг, аман домог, үлгэр, өөр юу байдаг юм биднийг дагаж ирсэн уламжлалаа сургадаг баймаар байна. Одоо нэг үеэ бодоход бид хувцас хунар, үзэгдэх талаасаа өөр болж л байна. Гэтэл түүний дотор тал нь, дотоод ертөнц нь өөрчлөгдмөөр байгаа юм. Хэл шинжлэл, хэл соёл, оюун боловсрол талаасаа ч, амин чанараараа монгол баймаар байгаа юм.

Би буруу анзаараагүй л бол гадаадын улс орнууд руу тэмүүлдэг, гадаад хэл соёлыг шүтдэг, Монголоос л яваад өгвөл болох нь тэр гэж боддог нэг үе төлөвшиж байх шиг ээ

-Түүхэн цаг үеэ, туурга тусгаар улс орноо харсан ч ард түмэн гэдэг бол шавхагдашгүй баялаг. Хэнээр ч дутдаггүй, юуханд ч бүдэрдэггүй, ямар ч гашуун цаг үеийг туулаад л гардаг. Гал шиг сайхан хөвгүүд охид нь амиа дэвсээд үрэгдсэн тийм цаг үе байхад, яана даа гэж байхад дараагийн гал шиг охид, хөвгүүд нь мэндэлж л байдаг, дундаршгүй ундарга юм.

Тэртээх 60, 70, 80-аад онд л гэхэд оросоор л яриад байх юм, орос руу л сургуульд явна гэх юм, оросоор л ном уншина, оросоор л хараал хэлэх юм. Нөгөө монгол яах юм бэ гэдэг л байсан. Гэтэл монгол байсаар л байсан, тэр цаг үеийг туулаад л гарсан. Өнөөдөр гадаад хэл хэрэгтэй, ийшээ тийшээ сургууль соёлд явна гэж л байна. Энэ цаг үеийг бид бас л туулна.

Ард нь Монгол оршсоор л байна. Гадагшаа яваад хэдэн ч жил сурсан, ямар соёл боловсролыг эзэмшсэн бай хамаагүй, нөгөө монгол цус яс нь татна гэдэг шиг, монгол ген нь дуудаад нөгөө Монголоо хайрлаад, Монгол руугаа зүтгээд, Монголоороо амьсгалаад хүссэн хүсээгүй ороод ирнэ. Тэр үед нь хөлөө тавих хөрстэй байхын тулд, цаг үедээ нийцэж, цаглашгүйн дундаас өөрийнхөө цагийг атгахын тулд монгол суурийг нь заавал тавьж өгөх ёстой.

Тэр хүүхдүүдийн сураад, эзэмшээд ирсэн боловсрол нь ч гэсэн бидний ирээдүйд хэрэгтэй байна. Алив юм чинь сайн муу, сайхан муухай, уламжлал шинэчлэлтэйгээ хамт урагшлах ёстой. Юуг ч өөрчлөхгүй, энэ яг ийм байх ёстой гээд байвал энэ бол хөгжил биш, мөхөл. Даяарчлагдсан дэлхий ертөнц дээр тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж чадаж байж урагшилна.

Та улс төр, нийгмийн халуун сэдвээр олон жил бичсэн шүү дээ

Одоо ч бичсээр л байгаа.

Магад улс төрд орох боломж байсан л байх. Өөрөө хүсээгүй юү?   

-Тэр бол миний зорилго биш, тэр надад шаардлагагүй. Би 30 жил улс төрийн сэдвээр бичсэн, маш олон хуулийг бүрэн эхээр нь уншсан. Одоо ч заримдаа бичиж байгаа сэдэвт минь шаардлагатай бол уншдаг.

Би заавал улс төрд орж байж өөрчлөлт хийх албагүй шүү дээ. Өөрчлөлт хийнэ гэж мөрөөдөөд улс төр рүү орчхоод яаж ч чадахгүй дөрвөн жилээ дуусгаад гараад ирсэн нь зөндөө л байна. Надад 2004 оноос эхлээд сонгууль болгоноор манай намд элсээч, нэр дэвшээч гэх санал ирдэг.

Шаардлагагүй шүү дээ, бичиж байгаа зохиолоо хаячхаад, зорилгоо төө тэнд шидчихээд, өөрийнхөө зарчмаас ухраад, зориогүй юмныхаа төлөө тэнд яагаад гүйж явах ёстой гэж. Нөгөө талаараа би аль нэгэн намын гишүүн болчхоод Монголыг зөвхөн нэг намын цонхоор хармааргүй байна. Бүтэн дүүрэн эх орноо бүхлээр нь хараад сууж байгаа энэ байр суурь минь надад эрхэм. Тэртэй тэргүй бид орхиод явна, энэ залуус чинь эх орноо аваад үлдэнэ.

Бидний цаг үе дуусна, энэ залуусын цаг үе эхэлнэ. Гучтай залуусын хажууд би маш олон юмаар дутуу, IT талаараа, ертөнцийг харах өнцөг, ирээдүйгээ тооцоолох талаасаа гээд л. Тийм байж залуусын өмнө шавар хаагаад л, эгч нь ч гэдэг юм уу, шулам нь ч гэдэг юм уу, дарь эх нь ч гэдэг юм уу, би тэгэх ёстой, ингэх учиртай гээд л хөндөлсөөд байх уу, үгүй байхгүй юу даа. Бид зарим юман дээр өөрөө өөрийнхөө амбицыг хойш нь татаж, эгогоо дарж, залуусынхаа, үр хүүхдийнхээ өмнө зам тавьж сурах хэрэгтэй байна аа.

Монголчууд бидний жолоогоо татах цагт нь тат гэж нэг сайхан үг бий шүү. Жолоогоо татаж чадалгүй том мөрнийг гаталж, Алтай хангайн давааг гэтэлнэ гэвэл худлаа шүү. Татах цагт нь татаж, тавих цагт нь тавьж яваад зорьсон газраа хүрдэг шүү дээ. Монгол хүний язгуур ухаанаар бодоод үз л дээ, бид залуу үедээ зам тавиад өгчихдөг, жолоогоо татах цагт нь татдаг ухаантай байх хэрэгтэй.

Тэгээд л бүгдээрээ нэг үлгэр шиг юм ярина, нас бол тоо энэ тэр гээд л нүүр амаа язайтал татуулж, нүд шүдээ гялалзуулаад л, ингэж наян өөрчлөлт хийлээ гээд 60 настай хүн 60 настай л хүн биз дээ. Ядаж л тэр чинь дотроосоо цэвэршчихсэн байж байгаа биз дээ. Тийм юмыг бид нар ойлгох хэрэгтэй шүү дээ, юуг нь нуудаг юм. Үнэнтэйгээ эвлэр л дээ. Тэр бууралтсан үс бууралтсан хэвээрээ л байна, 20 хоног тутам будаад будаад, нүүрээ шазайтал татуулаад татуулаад, хөмсгөө шивүүлээд шивүүлээд 30 настай болохгүй шүү дээ.

Энэ бодит үнэнээ хааш нь хийчхээд би Элчин сайдаар явна, би Элчин сайдын зөвлөхөөр явъя аа гээд хэлтэй хэлгүй элий балайнууд яваад байдаг юм. Шаардлагагүй, утгагүй, хэрэггүй. Өөрийнхөө замаар л яв, өрөөлийн замыг булааж өмнө нь битгий хатирах гээд бай. Тэртэй тэргүй өвдөг чинь, өглөө босоход нуруу туруу чинь өвдчихсөн, тэр 60 нас чинь юутай хээтэйгээ нүүр тулаад ирчихсэн, ач зээ нар чинь эмээ өвөө гээд байж байгаа биз дээ.

Үнэнтэй эвлэрэх нь байхад эвлэрэхгүй нь ч бас байна аа

-Хүний амьдрал хязгаартай шүү дээ. 50, 60, 70 хүрчихлээ гээд нэг л их болгоомжилж, эмээж зууралдсан улсууд яваад байдаг. Үгүй шүү дээ, хүний төрөлд төрөөд хайр сэтгэлтэй учирч, алдаж онож, үр хүүхэд төрүүлж, тэднийгээ өсгөж, амьдралын жаргал зовлон, гашуун нясуун бүгдийг нь амсаж, эдэлж тэр дундуур ноён нуруугаа алдахгүй, нэр төрөө сэвтээхгүй туулаад элээх насаа элээгээд хуучирч муудаж, өвгөрч хөгширсөн хуучин биеийг хаяад дараагийн шинэ төрөл рүү алхаж орно гэдэг чинь өөрөө ертөнцийн гайхамшиг шүү дээ.

Ийм гайхамшигтай юмыг яахаараа буцаад л 30, 40 насан дээр аваачих гээд зууралдаад байдаг юм бэ, туулсан бүхнээ эхнээс нь дахиад туулах гээд байдаг юм уу, ямар төвөгтэй юм бэ. Төрөл сэлгэнэ гэдэг чинь хүн төрөлхтөнд заяасан гайхамшиг. Хэзээ ч хөгшрөхгүй, хэзээ ч үхэхгүй гээд бод доо. Энэ чинь харин аймаар биз дээ. Сүүлдээ зам, замбуулин, заяагаа ч ялгахаа больчихсон хэцүү биз дээ. Амьдралын үнэн аяндаа гүйцээд ирнэ гэдгийг ойлго л доо.

Хошууч Д.Мэндбаяр

Эх сурвалж: “Соёмбо” сонин

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

by undesten
2026-04-30 16:46
1

1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

by undesten
2026-04-30 16:22
0

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

НЗД-ын орлогч Т.Даваадалайг ₮6.6 тэрбумыг завшсан байж болзошгүй асуудлаар шалгаж байна

by undesten
2026-04-30 09:05
0

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

by undesten
2026-04-30 08:54
0

С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

С.Наранцогт: Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй

by undesten
2026-04-29 23:28
2

Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

Т.Даваадалай: Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй бүлэг этгээдүүд биднийг харлуулж, гүтгэж ирлээ

by undesten
2026-04-29 23:02
0

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан Монголын хилээр нэвтрэхийг завдлаа

by undesten
2026-04-29 16:40
3

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

by undesten
2026-04-29 12:52
0

Д.Совд олон улсын хөгжмийн наадмын ялагч болжээ

Д.Совд олон улсын хөгжмийн наадмын ялагч болжээ

by undesten
2026-04-29 12:14
1

А.Баяр: Тэр өдөр уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн видео бэлтгэсэн юм

А.Баяр: Тэр өдөр уран бүтээлчид үлдэж “Дэлхийн адууны өдөр”-ийн видео бэлтгэсэн юм

by undesten
2026-04-29 11:59
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай