Дорнын эдийн засгийн чуулган ОХУ-ын Владивосток хотод арав дахь жилдээ болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Владивосток хотод хүрэлцэн ирнэ. Тэрээр маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины оролцох нэгдсэн хуралдаанд суух юм. Энэ хуралдаанд зөвхөн урилгатай төлөөлөгчид л оролцоно. Мөн ковид 19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Хуралд оролцож буй дотоод, гадаадын бүх төлөөлөгч энэ шинжилгээг өгч байна.
Владивосток хот нь ОХУ-ын Зүүн Хойд болон Зүүн өмнөд Ази руу гарах хамгийн дөт гарц юм. Иймд энэхүү боомт хотод Дорнын эдийн засгийн чуулганыг арав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хуралд Монгол, БНХАУ, Тайланд, Лаос, Армен гэх мэт Азийн орнуудаас төлөөлөгчид иржээ. Эдийн засагчид, төрийн албан хаагчид, эрдэмтэд гээд нийт 4500 хүн энэ жилийн хуралд бүртгүүлжээ. Өнгөрсөн оны оролцогчийн тоо 7000 байсан байна.
ОХУ-ын баруун бүстэй харьцуулахад Алс Дорнод сул хөгжсөн аж. Иймд энэ бүс нутгийг хөгжүүлэхээр эдийн засгийн хөшүүргийн арга хэмжээ авчээ. Тухайлбал Владивосток хотод ипотекийн зээлийн хүү жилийн хоёр хувь бол нийслэл Москвад 26 хувь болж, сүүлийн гурван жилд огцом өсжээ. Мөн Алс Дорнодод томоохон их сургуулиуд байгуулснаар энэ бүсийн хүн амын тоо өссөн байна. Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно.










































































