Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба ням гарагт огцрохоо мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашаад нэг жил ч болоогүй байсан юм.
Энэ нь түүний удирддаг Либерал Ардчилсан нам /LDP/ хоёр ч сонгуульд олонхын суудлаа алдсантай холбоотой.
LDP нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд эрх барьсан бөгөөд Ишибагийн удирдлага дор доод танхим нь сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа олонхын суудлаа алдсан.
Мөн энэ оны долоодугаар сард болсон сонгуулиар дээд танхим нь олонхын суудлаа алдсан юм.
Гэсэн ч тэрбээр АНУ-ын тогтоосон татвартай холбоотойгоор улс оронд нь үүсээд буй “үндэсний хямрал”-ыг түүний Засгийн газар шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэж байв.
Харин ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тэрбээр “АНУ-ын татварын бодлоготой холбоотой асуудал тодорхой шийдэлд хүрсэн тул суудлаа өгөхөд хамгийн тохиромжтой үе нь одоо болж байна” гэжээ.
Өдгөө 68 настай Ишиба дараагийн сайдыг тодортол ард түмний төлөөх үүргээ үргэлжлүүлнэ гэв.
Одоо LDP шинэ удирдагчаа сонгож, парламентаар санал хураасны дараа шинэ Ерөнхий сайд тодорно.
Эх сурвалж: ВВС