Хятадын Хунан мужийн Фуронг хотод 40 гаруй насны Ванг гэх эр 5 өдрийн турш 9 метрийн усан доорх агуйд хоргодсоны дараа амь аврагджээ.
Голын ус гэнэт үерлэж хуурай газраас таслахад мань хүн багахан агаартай жижигхэн хоргодох агуй олж тэндээ загас барьж түүхийгээр нь идэн амь зогоож байсан байна. Аврагчид хэд хэдэн удаа шумбалт хийж олоогүй байсан ч эцсийн мөчид өнөөх эр чийдэн тусгаснаар өөрийг нь уснаас гаргаж авчээ. Газар дээр гарч ирэнгүүтээ түргэний машин руу алхах замдаа хэлсэн хамгийн анхны үг нь “Тамхи байна уу?” гэсэн байгаа юм.