Иргэдийн санал, шүүмжлэлийг авах D-gov.mn цахим хуудас ажиллаж эхэллээ

“Иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр нээлттэй засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр зорьж байгаа. Энэ хүрээнд иргэдийнхээ ажил хэрэгч санал, шүүмжлэлийг хүлээн авах зоридгоор D-gov.mn цахим хуудсыг ашиглахаар шийдвэрлэлээ.  Ингэснээр Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрийн албаны үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын үнэлгээг нээлттэй ил тод болгох боломж бүрдэнэ.

20-100 иргэний саналыг авсан санал, шүүмжлэлийг Засгийн газрын бодлогод тусгаж ажил хэрэг болгоход анхаарна.

Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний чанар хүртээмж болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой асуудал 20 мянган хүний санал авбал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Хоёрдугаарт, Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх зэрэг санал нь 100 мянган иргэний санал авбал танхимаараа хэлэлцэж, УИХ-аар шийдвэр гаргуулахад анхаарч ажиллана.

Гуравдугаарт, Засгийн газрын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах чиглэлээр гаргасан санал нь 50 мянгаас дээш санал авбал Засгийн газар заавал хэлэлцэж иргэдтэйгээ хамтран шийдвэр гаргадаг болно.

D-gov.mn цахим хуудас маргааш өглөөнөөс ажиллаж эхэлнэ” хэмээн мэдэгдсэн юм. С.Бямбацогт сайдын хэлсэнчлэн D-gov.mn цахим хуудас өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Related Posts

}

Шинэ мэдээ