Авлигатай тэмцэх газраас өчигдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж улмаар 48 цагийн хугацаатай саатуулсан.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах хэлтсээс тодорхой байршил, нутаг дэвсгэр объектод нэгжлэг явуулж, хойшлуулшгүйгээр нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөл гараагүй тул хэргийн утга, шалгаж байгаа хэргийн зүйлчлэлийн талаар ярих боломжгүй” гэв.
Тэгвэл яг одоо МАН-ын Хяналтын хороо яаралтай хурал зарлан хуралдаж байгаа юм байна. Зарим хэвлэлийн мэдээлж буйгаар намын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг саатуулсантай холбоотойгоор Хяналтын хороо хуралдаж байгаа гэв.










































































