Загастайн давааны замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихээр үүсч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул анхаарал болгоомжой зорчихыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Иргэд, та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явахыг онцгойлон анхааруулж байна.