Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “2026 оны төсвийн онцлог”-ийн талаарх мэдээллийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.
Тэрбээр “Төсвийн гол зарчмыг дурдъя. Энэ бол иргэдийн оролцоотой боловсруулсан төсөв. Одоо иргэдийн хяналттай хэлэлцэж, хэрэгжүүлнэ.
Эцэст нь иргэдийн үнэлгээтэйгээр төсвийн гүйцэтгэлийг тайлагнадаг шинэ зарчмыг төсвийн шинэчлэлийн гол зорилго, ноён нуруу болгож хэрэгжүүлж байна” гэлээ.
2026 оны төсвийн онцлогийг дараах байдлаар дурдав.
-
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмнэ.
-
Боловсролын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмнэ.
-
Эрчим хүчээ дэмжсэн төсөв байна. 2026 онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийнэ.
-
Эрчим хүчний үйлдвэрлэлийг 3,515 мянган мВт.ц-аар нэмэгдүүлж, 663.4 мянган мВт.ц-аар импортыг бууруулна.
-
НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттай нэмнэ.
-
Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө.
Татварын реформыг эхлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэллээ.












































































