Америкийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий продюсер, бизнесмен Шон “Дидди” Комбсийг 2025 оны аравдугаар сарын 3-нд Нью-Йоркийн холбооны шүүхээс 50 сар буюу дөрвөн жил хоёр сарын хорих ял оноолоо.
Түүнчлэн шүүх $500 мянган ам.долларын торгууль ногдуулж, ял эдэлсний дараа таван жилийн хугацаанд хяналттайгаар суллагдах нөхцөл тавьжээ.
Гэхдээ давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.
Комбсыг “бусдын биеийг үнэлүүлэхээр тээвэрлэх” зэрэг хоёр хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд эдгээр хэргүүд нь мөрдөн шалгалтын явцад ил болсон “Freak Offs” нэртэй, архи, мансууруулах бодис ашигласан, эмэгтэйчүүдийг хүчээр оролцуулсан гэж үзсэн бүлэг үйл явдлуудтай холбоотой байв.
Шүүхийн шийдвэрийг гаргахдаа шүүгч Арун Субраманиан Комбсын өмнөх хүчирхийлэл, дарамт үзүүлсэн зан байдал болон бусдыг хянах оролдлогыг онцолж, суллагдсан тохиолдолд дахин ийм үйлдэл гаргах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.
Харин түүний өмгөөлөгчид уг шийдвэрийг “Шүүгч 13 дахь шүүгчийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн шүүмжилж, Комбсыг хэт нэг талыг барьсан байдлаар ялласан гэж мэдэгджээ. Тэд давж заалдах хүсэлт гаргахаа мэдэгдсэн байна.
Шон “Дидди” Комбс нь олон жил хип хоп урлаг болон энтертайнмент салбарт хүчтэй нөлөө үзүүлж ирсэн ч сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, дарамт, биеэ үнэлэлтийн хэргүүдэд холбогдож, нэр хүнд нь эрс унаад байгаа билээ.
Эх сурвалж: NBC