Багш, эмч, эмнэлгийн ажилчид цалингаа 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, багш нар хугацаагүй ажил хаялт зарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, С.Цэнгүүн нар тодорхой саналыг гаргажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэхдээ “Малчны хашаанд машин болж очдог “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн дэмжлэгт 608.9 тэрбум төгрөг,
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэх юу нь мэдэгдэхгүй тодорхойгүй зүйлд 204.4 тэрбум гэх мэт илт үрэлгэн, үр ашиггүй 22 төсөл, арга хэмжээний зардлыг танаж 1,2 их наяд төгрөгийг хэмнэх замаар эмч, багш нарын цалинг нэмэх саналаа бодитоор гаргалаа. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороон дээр санал хураана. Дэмжээрэй” гэжээ.