УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нартай хамт төсвийн зардлаас 1.2 их наяд төгрөгийг хасах санал гаргасан. Зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай бус спорт заал гэх мэт зардлуудаас танаж 1.2 их наядыг гаргахаар тооцсон. Харамсалтай нь Байнгын хороодын хуралдаан дээр бидний санал унасан. Гэхдээ чуулганы хуралдаанд дахин санал хураалт явагдана.
1.2 их наядын 600 тэрбум нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилтээс хасах дүн байгаа. Сонгуульд зориулж эхлүүлсэн, эргэн төлөлтгүй байгаа энэ хөтөлбөрийг дахин санхүүжүүлэх шаардлага байна уу гэдгийг бодох хэрэгтэй” гэв.











































































