Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлж, ажил хаялтад нэгдэж буйгаа мэдэгдэж эхэллээ. Харин ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаяллтад оролцохгүй хэмээн өчигдөр мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
ЭХЭМҮТ нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байна.
Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр албан ёсоор дүгнэгдээгүй, албан ёсны шийдвэр гараагүй учир эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний лавлагаа төв улсын онцгой обьект болохын хувьд томуу, томоо төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцох боломжгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.












































































