УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс аравдугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Харбины гэрээтэй холбоотой асуулт асуув. Үүнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Энэ гэрээг нягтлаад Засгийн газраас УИХ-руу оруулж ирээд цуцлах боломжтой. Таныг би эдийн засгийн томоохон төслийг хөдөлгөхийн төлөө байдаг гэж хардаг байсан.
Бараг 20 жил гацсан төслөө буцаагаад зогсооё гэж байгаа бол тэгье л даа. Надад хамгаалаад байгаа зүйл юу ч байхгүй. Болохгүй бол ирэх 7 хоногт оруулж ирээд л цуцалчихгүй юу. Энэ нууц биш. Нөгөө талдаа мэдэгдээд л оруулчихна” гэв.













































































