Зэвүүн байлаа, зэвт нум шигээ зэвүүн байлаа. Хүчтэй байлаа, хөх туг шигээ хүчтэй байлаа.
Ямар гоё хүчирхэг сэтгэлзүйтэй юм бэ.
Гаднаа бардам, дотроо бахархам юм аа, яаа бүр ядарч цуцахын цагтаа энэ харц, энэ тэвчээрийг үргэлж санаж явах болно оо.

Адъяасүрэн, Энх-Оргил хоёр бол дотоод хүчний домог ажээ. Тэр Лхагва-Очир бүр Давид бурхан юм уу, хаашаа юм бэ.

Манай залуус ч ёстой бүх хатуу шалгуурыг мангасдаад гарчээ. Орхонбаяр гайхалтай стратегич юм байна аа. Монголын төлөө цохилдог зүрх бүрийг, тэвчдэг тэвчээр бүрийг, хичээдэг зүтгэл болгоныг сэрээж чадлаа, залуус аа.
Талархаж, зангирч, хүлээж, хөндүүрлэж үзлээ. Энэ мэдрэмжээс атгаж, энэ эв нэгдлээр амьсгалан удаан алхмаар байна.
Эмүжин









































































