Хэн түрүүлж хэлэх вэ?
УБ замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ухамсар хөгжсөн орнуудаас дор хаяж 20 жилээр хоцорч байна аа! (Ухамсартай, соёлтой хүмүүс байна. Гэхдээ 20% нь л байх шиг байна)
1. Угаасаа 3 метрийн цаанаа очоод түгжирч байгаа газар бусад урсгалуудаа чөлөөлөөд түр хэдхэн хором зогсох ухамсар алга.
2. Түгжирч байгаа 2 зам нийлж байхад ээлжилж орох ухамсар алга. (Та би та би… )Түрүүлж хамраа оруулсан нь ордог нэг сонин балмад юмыг хэн анх зохиогоод оруулчихдаг байна аа. Тэрэндээ массаараа дасчихсан энгийн зүйл гээд хүлээгээд авчихсан.
3. Явган хүмүүсээ гарцаар гарч байхад нь хурдтай очиж огцом зогсохгүйгээр, хүндлээд хэдэн метрээс хурдаа хасаж зогсож өгмөөр байна. Хөгшин, жирэмсэн хүмүүс зөндөө.
4. Урд байгаа машиндаа 1-2 секундын реакцны цаг өгчих тэвчээргүй аймар сигналдах юм аа. (Бүр үргэлжилсэн нэг тийм бөөн бухимдалтай сигнал тэр нь кк) Урд чинь хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сандраад явж байгаа ч юм бил үү? Нэгэндээ жаахан хүлээцтэй, нэгнээ хайрламаар байна аа.
Машин жолоодно гэдэг чинь уг нь хөгжсөн газар их зовлонгүй байдаг юм ш дээ. Энд нэг л хоорондоо зам дээр алалцаад, яарсан хүмүүс.
Цагаа төлөвлөөд эрт гар! Машиндаа аудио ном, хэрэгтэй подкаст сонсоод үр бүтээлтэй өнгөрөөвөл бас тийм их бухимдахгүй. Ашигтай түгжирнэ гэж бас юм байна.
Жич: Түгжрэлтэй эвлэрсэн юм байхгүй. Байгаа асуудалдаа бодитой хандаад хэн хэндээ амгалан амьдарцгаая л гэж байгаа шүү. Хүн бүр ухамсартай байвал замын түгжрээ ez 20-30% хасагдаж зам стрессгүй болж бөөнөөрөө эрүүл, хөөрхөн болох боломж байна аа кк
За тэгээд болно оо хэдүүлээ хүн болгон дор дороо хичээвэл чадна аа. Бөөнөөрөө гялс ухамсартай болцгооё оо тэхүү?






































































