О.Цогтгэрэл: УИХ-ын даргаар ажиллах хүн намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаараа хэлэлцсэн асуудлуудын талаар АН-ын дарга бөгөөд УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин нар мэдээлэл хийлээ.

О.Цогтгэрэл: -Өнөөдрийн бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ төслийн агуулга нь УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай. Олон улсад парламентын дарга нь намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг жишиг байдаг юм байна. Тиймээс УИХ-ын дарга нь зөвхөн намын дарга бус хүн байгаад зогсохгүй намын гишүүнчлэлээсээ татгалзсан нам бус хүн байх ёстой гэсэн заалт хуулийн төсөлд бий. Ийм заалт хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Хоёрдугаарт, Дээд шүүхээс буцаагдсан АН-ын дүрминй өөрчлөлтийг хэлэлцлээ. Энэ сарын 21-нд Монгол бахархалын өдрөөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж намынхаа дүрмийг хэлэлцэнэ.

Гуравдугаарт, АН-аас гурван хуулийн төсөл дээр ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг сонгууль дөхсөн үед хэлэлцдэг байдлыг өөрчлөх ёстой. Тиймээс манай бүлгээс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахалж ажиллана. Мөн Төрийн албаны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулллаа. Энэ ажлын хэсгийг Ж.Баярмаа гишүүн ахалж ажиллана. Ажлын хэсэг байгуулсан дараагийн хууль нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль. Ажлын хэсгийг Ц.Мөнхбат гишүүн ахална.

Х.Тэмүүжин: -УИХ улс төр дагаж савладаггүй байхын тулд парламентын дарга нь нам бус ёстой. Энэ бол олон улсын туршлага. Бид алдаанаасаа сургамж аваад засаж залруулж явах ёстой. Энэ үүднээс УИХ-ын дарга нь аль нэг намын дарга бус хүн байх ёстой гэсэн агуулгатай хуулийн төслийг боловсруулж байна.

Related Posts

}

Шинэ мэдээ