Өнөөдөр ОХУ-аас импортолж буй шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээлэл өглөө.
Тэрээр “ОХУ арваннэгдүгээр сард хангалттай хэмжээний шатахуун нийлүүлсэн. Улсын хэмжээнд нийт 75 мянган тонн АИ-92 автобензин импортолсон. Үүний 68 мянган тонн нь ОХУ-аас худалдан авсан. Мөн дизель түлш 125 мянган тонныг импортолсон.
Үүнээс 115 мянган тонныг хойд хөршөөс нийлүүлсэн байна. ОХУ-аас 70 гаруй мянган тонн АИ-92 автобензин, 120 гаруй мянган тонн дизель түлш нийлүүлнэ. ОХУ-аас импортолж буй шатахууны нийлүүлэлт хэвийн байна. Өдөрт 2500 тонн автобензин, 4-5 мянган тонн дизель түлш импортолж байна” гэв.










































































