“Оюутолгой” ХХК-тай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Өнөөдөр энэ сонсголыг явуулах гэж их зүйл боллоо. Дуудахаар ирдэггүй юм байна. Яагаад молибденийн нөөцөө гадаад тайландаа бичээд, дотоодод мэдээлээгүй вэ? Мэдээллээ яагаад нууцалдаг вэ? Нууцын цаана хулгай, луйвар байдаг. Та нар 16 жил шилний цаанаас чихэр долоолголоо.
Хамт олноороо гаргасан шийдвэр гээд утгагүй зүйл ярих юм. Ирээд хаалттай хуралдаж болох байсан. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрвэл танай оффист бүх ноцтой зүйл ч болж мэднэ. Энэ сонсголын зорилго нь ард түмнийг мэдэх эрхээр хангах юм. Сонсгол үр дүнд хүрэх ёстой. ТЭЗҮ-гүй ажиллана гэдэг нь юу гэсэн үг вэ? Та бүхний олборлож буй эрдэс бол нийт ард түмний баялаг.
Одоо Монголын засгийн газар Рио Тинтод 11 хувийн хүүтэй зээл төлж байна. Олон улсад 9-өөс дээш хүүтэй зээл авсан ААН дампуурдаг юм байна” гэв.










































































