Намбарын Энхбаяр: Би сайн санахгүй байгаа ч тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Хөрөнгө оруулалтын гэрээг ҮАБЗ-д хэд хэдэн удаа танилцуулсан С.Баяр улайрсан байдалтай байв. Би гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байсан тул эхлээд энэ төслийг дэмжсэн. 51/49 хувиар хувьцаа эзэмших санал гаргахад бүтэхгүй гэсэн. Тэгвэл аажмаар Монголын Засгийн газрын эзэмшлийг 51 хувьд хүргэе гэтэл бас боломжгүй гэхэд нь С.Баяр Ерөнхий сайдтай санал зөрсөн. Тэгвэл та өөрөө энэ гэрээг байгуул гэж надад хэлж байв.
Манай улсад ашигтай гэрээ хийхгүй юм байна гэж бодоод би гэрээг буцааж байв. Би худлаа яриагүй. Тухайн үед “Онтрэ” гэж нэр огт гараагүй, энэ гэрээний нэг хэсэг байгаагүй.










































































