Дэлхий даяар 146 сая идэвхтэй тоглогчтой, цахим спортын нийт 3 сая ам.долларын шагналын сантай “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргын тэмцээн боллоо.
Тус ДАШТ-д 20 улсын 39 баг оролцож, гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү ДАШТ-д Монгол Улсаа төлөөлсөн “Alpha Gaming” баг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч, 150 мянган ам.долларын шагнал хүртлээ.











































































