Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй холбогдуулж томилгооны сонсгол явуулах ёстой.
Дараагийн дарга томилогдох хүртэл ажил үүргийг тасалдуулалгүй гүйцэтгэх үүргийг нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирт даалгасан тогтоолыг ТББХ өнөөдөр гаргалаа.











































































