Ардчилсан намынхан дэд сайд томилсон шийдвэрээ эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдэв.
Энэ тэдний анхны сүрдүүлэг биш.
Өмнөх Засгийн газар огцорсны дараа буюу 2025 оны 6-р сарын 12-нд АН-ын дарга асан Лу.Гантөмөр “Манай намаас томилогдсон хяналтын болон бүтээмжийн менежерүүдээр оролдвол Ерөнхий сайдын арьсыг өвчинө шүү” хэмээн шантаажилж байв.
АН засагт хамтарч байхдаа хяналтын болон бүтээмжийн 30 менежерийг төрийн өмчийн “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй компаниудад томилсон байдаг.











































































