Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.12.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Гишүүдийн гарын үсэгтэй шаардлагыг бид МАН-д хүргүүлсэн. Хэрэв үгүй гэсэн хариу өгвөл би үүнийг МАН ард түмэн рүү салаавч өгч байна гэж ойлгоно. Тооны хувьд өргөн барих шаардлагад хүрэх хэмжээнд гарын үсэг цугларсан. Мөн хөдөө гадаа томилолтоор явж байгаа гишүүд ч олон байгаа. Миний хувьд АН-ын бүх гишүүд гарын үсэг зурах ёстой гэж бодож байгаа. Шаардлагатай бол бүлгээ хуралдуулна” гэлээ.
Тэрбээр мөн “МАН юуны түрүүнд албан ёсны хариугаа өгөх ёстой. Хэрэв үгүй гэж хариулах аваас төрөө улам томруулж, ард түмний амьдрал бидэнд хамаагүй гэсэн байр суурь илэрхийлж, салаавч өгч байна гэж ойлгоно” гэв.








































































