Реппер Шон “Дидди” Комбс хоёр удаагийн хүчингийн гэмт хэрэг болон шоронд хоригдох ялыг нь хүчингүй болгохыг хүсэн, өнгөрсөн сард давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан билээ. Прокурорууд түүнийг дор хаяж 11 жилийн хорих ял авах ёстой гэж үзсэн. Гэхдээ шүүгч эцсийн шийдвэр гаргахдаа түүнд дөрвөн жил хоёр сарын хорих ял оноосон юм.
Тэгвэл түүний өршөөлийн хүсэлтэд ерөнхийлөгч Дональд Трамп татгалзсан хариу өгчээ.
Трамп “The New York Times” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй нэр төртэй хэд хэдэн хүнд өршөөл үзүүлэх бодолгүй байгаа. Комбс над руу өршөөл хүссэн захидал илгээсэн. Гэхдээ үүнийг нь зөвшөөрөх бодолгүй байна” гэжээ.
Эргэн сануулахад, Комбсын хуучин найз бүсгүй дуучин Кэсси Вентура түүний хүчирхийлэлд өртсөн, албан хүчээр эрэгтэй биеэ үнэлэгчидтэй бэлгийн харьцаанд оруулсан зэргээр шүүхэд гомдол гаргасан билээ. Ял сонсохын өмнө Комбс Кэсси Вентурагаас уучлалт гуйж, өөрийн үйлдлийг “ичгүүртэй, жигшмээр” хэмээн хүлээн зөвшөөрчээ.







































































