Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм. Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C, салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна.
Нэгдүгээр сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25…-45 градус, өдөртөө -18…-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
-
Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах
-
Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх
-
Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах
-
Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл










































































