БНСУ-ын Сөүл хотын шүүх ерөнхий сайд асан Хан Дог Суг төрийн эсрэг бослогод оролцсон хэргээр 23 жилийн хорих ял оноолоо.
Тодруулбал 2024 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч асан Юн Сок Ёль цэргийн онц байдал зарласан.
Тэрбээр энэ хэргээр хоригдож байгаа бөгөөд түүний шүүх хурал ирэх сард болно. Түүнд тусгай прокурорын баг цаазын ял оноох хүсэлт гаргаад буй.
Тэгвэл тухайн үед ерөнхий сайд байсан Хан Дог Суг ерөнхийлөгч асан Юнд тусалж, төрийн эсрэг эргэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн шүүх дүгнэж ийм ял оноожээ.
Тусгай прокурорын баг түүнд 15 жилийн хорих ял оноох хүсэлт гаргаад байсан ч шүүхийн шийдвэр гарахдаа 23 жил болгож нэмсэн байна.
Сөүл хотын төв дүүргийн шүүхээс “Цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хуулийн дэг журмыг нураах зорилготой байсан бөгөөд энэ нь бослогын шинжтэй үйлдэл мөн” гэж үзжээ.
Мөн Хан нь улсын хоёр дахь өндөр албан тушаалтан хэр нь цэргийн онц байдал зарлахыг таслан зогсоох хангалттай арга хэмжээ аваагүй гэв.
Түүний шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулсан аж.
Эх сурвалж: The Korea Times








































































