“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд саатуулжээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Тодруулбал, Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэдэг мэдээлэл байгаа юм.









































































