Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой цаг үеийн асуудлаар ДҮТ ТӨХХК-аас мэдээлэл хийлээ.
Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар “Өчигдөр оройны 17.30 цагт IV цахилгаан станцын 7-р зуухны засварын ажил дуусч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.
Хэдийгээр IV цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” нүүрс хангамж доголдсон хэвээр байгаа тул хязгаарлалт үргэлжилсэн. Өчигдрийн хувьд хамгийн уртдаа 134 минут, багадаа 60 минут цахилгаан хязгаарласан.
Өнөөдөр нийт 100-150 МВт-ын хязгаарлалт хийхээр тооцоолж байна. Нийт хэрэглэгчдийн цахилгааныг өдөрт нэг удаа хоёр цагаар 22.00 цаг хүртэл хязгаарлана. Шөнийн хязгаарлалт байхгүй” гэв.








































































