Хууль зүй, Дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан нийгмийн сүлжээг хянах зорилгоор гадны иргэдтэй “Нууц эвлэрлийн гэрээ” хийж байсныг ил болгох, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон тухай мэдэгдлээ.
Энэ тухай тэрээр “өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв” гэжээ.










































































