Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумдын (1 аймаг 2 сум) нутгаар төмөр буюу шилэн зудын,
Увсын Ховд, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур сум буюу нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Наранбулаг, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргац, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр сумд буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Эх сурвалж: ЦУОШГ





































































