Хятад улсын эрх баригчид цахилгаан автомашины хаалганд далд хийцтэй бариул суурилуулахыг хориглох шийдвэр гаргажээ.
Ийм бариултай цахилгаан автомашины осол хүний аминд хүрсэн хэд хэдэн тохиолдол гарч байв. Хятад улсын хувьд Xiaomi цахилгаан автомашинтай холбоотой хоёр ослыг мөрдөн шалгасны дараа ийм шийдвэр гаргажээ.
Осолдсон автомашины цахилгаан тасарснаас далд бариул ажиллахаа больж, хаалга онгойгоогүй гэж мөрдөгчид дүгнэсэн байна.
Шинэ журмын дагуу автомашины хаалга гадна болон дотор талдаа зөвхөн механик түгжээтэй тохиолдолд далд бариултай үйлдвэрлэхийг зөвшөөрчээ.
Уг журам 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Нэгэнт үйлдвэрлэгдсэн, худалдаанд гарахад бэлэн болсон автомашинуудад хоёр жилийн дотор бариулаа солих үүрэг өгчээ.
Эх сурвалж: BBC







































































