Монгол Улс байгаль хамгаалах Уур амьсгалын суурь конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын конвенц (CBD)-д нэгдэж, олон улсын өмнө үүрэг хүлээсэн байдаг.
Энэ үүргээ биелүүлэхэд байгаль, амьтан, ургамал хамгааллын төлөвлөлт чухал бөгөөд үүний үндэс нь зүйлүүдийн популяцын эрсдэлийг үнэлдэг Улаан данс юм.
Монгол Улс амьтдын Улаан дансны анхны үнэлгээг 2006 онд хийснээс хойш 19 жилийн дараа 80 орчим судлаачид хамтран дахин үнэлж, 77 зүйл загас, 7 зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгч, 141 зүйл хөхтөн амьтдын популяцын төлөв байдлын зэрэглэлийг тодорхойлон дэвтэрлэлээ.
Энэ нь эрдэмтэн судлаачдын судалгааны өгөгдөлд тулгуурлан ховордлын зэрэглэлийг тогтоож, эрсдэлийг тодорхойлон, хамгааллын арга хэмжээг төрийн бодлогод тусгадаг онцгой ач холбогдолтой бүтээл юм.
Эх сурвалж: WWF







































































