📌Билгийн тооллын XVII жарны Гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн Морин цагт буюу аргын тооллын 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11.40 цагт Бүх цэргийн Их хар сүлдний цагаалах тайлгыг зохион байгууллаа.
📌Бүх цэргийн их Хар сүлдний цагаалах тайлгын ёслолд Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүн түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.
📌Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүслэн дээдлэх оройн дээд шүтээн бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутамд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, цагаалах тайлгыг жил бүр Хар сүлдний өргөөнд хийдэг журамтай юм.









































































