Боловсролын сайд П.Наранбаяр нийгмийн сүлжээг хүүхдэд хэрэглэхийг хязгаарлах талаар тодорхой бодлого хэрэгжүүлнэ гэдгээ өнөөдөр цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тэрбээр, Нийгмийн сүлжээг ашиглах нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Австрали, Франц, БНСУ, Испани зэрэг олон оронд 16 хүртэлх насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хуулиар хязгаарласан. Бид бүх талын оролцоог хангаж, амьдралд хэрэгжих боломжтой хууль гаргахыг зорьж байна гэв.







































































