УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн ийнхүү бухимдлаа. Хэн нэгэн цэцэн мэргэн УИХ-ын гишүүн гэнэт хуулийн төсөл санаачилж, төсөв болон төрийн бодлогод нөлөөлдөггүй болгохын тулд 2012-2016 оны УИХ \”Хууль тогтоомжийн тухай\” хуулийг батлан гаргасан юм. Энэ хуулиар УИХ-ын гишүүдийн бүрэн эрх хязгаарлагддаг болсон. Гэтэл Засгийн Газар хэд хэдэн эрхийг УИХ-д танилцуулалгүй шийдвэрлэдэг болохоор \”утсан хүүхэлдэй\”-гээр дамжуулан хуулийн төсөл өргөн барьжээ.
Ингэхдээ:
1. УИХ-ын даргын зөвлөлөөр 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй хууль хаанаас гараад ирэв.
2. Пүрэв гараг /2017.05.11/ өглөө өргөн баригдсан хууль шууд байнгын хороогоор орж, чуулганд танилцуулагдав.
3. Татвараас хөнгөлөх, чөлөөлөхийг ЗГ бие даан шийдвэрлэж болохгүй…
4. Дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-ыг УИХ-д танилцуулалгүй байгуулж болохгүй…
5. Хууль хүчингүй болохыг тооцох эрх Засгийн Газарт байж болохгүй… гэсэн санаануудыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв.