Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2017 оны нэгдүгээр улирлын тайлан мэдээ гарчээ. Уг мэдээнээс үзэхэд Монгол улсын иргэд БНСУ-руу хамгийн их зорчжээ. Тодруулбал, манай улсаас 61 мянган иргэн БНСУ руу зорчсон бол 36 мянган иргэн Бээжин, 12 мянган иргэн Хонгконг, 10 мянган иргэн Токио, 9800 иргэн Москва руу зорчсон байна.
2017 оны нэгдүгээр улиралд нийт 222,669 зорчигч тээвэрлэснээс олон улсын чиглэлд 160,510 зорчигч, орон нутгийн чиглэлд 62,159 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь орон нутгийн зорчигчийн тоо өмнөх оны энэ үеэс 55 хувиар буюу 22,1 мянгаар өссөн үзүүлэлт аж.