Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Тэрээр “Манай яамнаас 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Үүнийхээ дагуу хийх ажлуудаа төлөвлөөд, хийгээд явж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай тэмдэглэл гаргалаа.
Манай улсад 15-аас дээш насны 2.4 сая иргэн байгаагийн 1.5 нь ажиллах хүч. Хөдөлмөр эрхэлдэггүй 115 мянган хүн байна. Эдгээр хүмүүсийг хөдөлмөр эрхэлдэг болгохын тулд яах ёстой вэ гэдгийг тодорхойлсон.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд 5000 өрхийг хөдөлмөрт зуучлах зорилт тавин ажиллаж байна. Энэ нь хангалтгүй учраас Ерөнхий сайдын зүгээс шат шатны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарыг оролцуулах санаачилга гаргасан. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээсээ сонгогддог ч иргэдээ ядуурлаас гаргах санаачилга гаргаж ажилладаггүй. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс шууд үүрэгжүүлж, улирал бүр дүгнэж ажиллахаар боллоо. Хариуцлагагүй ажилласан Засаг дарга нарт хариуцлага тооцно. Сайн ажилласныг нь урамшуулна. Энэ санаачилгын үр дүнд 25-30 мянган айл өрхийг орлоготой болгоно гэж үзэж байгаа. ИТХ-ын төлөөлөгчид иргэдээ сонгуулийн үеэр л “хөтөлж” очоод саналыг нь өгүүлдэг болохоос бус тухайн иргэнийг яаж орлоготой болгох вэ гэдэг дээр санал санаачилга гаргадаггүй” гэв.





































































