Улаанбаатар хотод хэрэгжих метроны төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дараах байршилд 15 өртөө байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрээс, 14 өртөө нь газар доор бол 1 өртөө нь ил (газрын дээр) байрлах аж.
Энэхүү чиглэлд дараах 15 өртөө байрлана. Үүнд:
-
Толгойт (газар доор)
-
Баруун бүсийн автобусны терминал (газар доор)
-
Хархорин зах (газар доор)
-
Саппорогийн уулзвар (газар доор)
-
25-р эмийн сан (газар доор)
-
Гандан (газар доор)
-
Улсын их дэлгүүр (газар доор)
-
Сүхбаатарын талбай (газар доор)
-
Бөхийн өргөө (газар доор)
-
Кино үйлдвэр (газар доор)
-
Офицеруудын ордон (газар доор)
-
Ботаник (газар доор)
-
Троллейбусны терминал (газар доор)
-
Амгалан (газар доор)
-
Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн (ил байрлах)
Метро ашиглалтад орсноор Толгойтоос Амгалан хүртэлх зорчих хугацаа эрс багасаж, хотын иргэд хурдан, аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Улаанбаатар метро










































































