Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр болж боллоо. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирсэн байна.
Монголын үндэсний олимпын ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улираан сонгожээ.
Харин тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч МШТ-ий холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга болов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлджээ.
Үүнд:
-
Г.Ерөөлбат (МГХ - 118 санал)
-
Я.Содбаатар (МЧБХ - 93 санал)
-
Д.Болормаа (Монголын тэшүүрын холбоо - 92 санал)
-
Л.Мягмаржав (МДТХ - 87 санал)
-
Ц.Сандуй (МТХ - 85 санал)
-
Д.Энхтөр (МДХ - 84 санал)
-
П.Буяндэлгэр (МЧБХ -70 санал)-аар тус тус сонгов.











































































