УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьсан байна.
Тодруулбал энэ сарын 10-нд Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавих саналыг Дүүргийн эрүү иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ.
Шүүх улсын яллагчийн саналыг хүлээн авч Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьсан байна.
Түүнийг 2025 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан юм.











































































