Иран АНЭУ-ын газрын тосны гол боомт болон Дубайн нисэх онгоцны буудалд дахин цохилт өглөө
Иран улс Персийн булангийн тээвэр, газрын тосны дэд бүтцийг чиглэсэн довтолгоогоо үргэлжлүүлж байна.
Тухайлбал Арабын нэгдсэн Эмират улсын газрын тосны хамгийн том боомт болох Фужайрагийн боомт мөн Дубай олон улсын нисэх онгоцны буудал Ираны дроны халдлагад дахин өртлөө.
Даваа гарагт халдлагын улмаас тус нисэх буудлын ойролцоо гал гарсны дараа нислэгүүдийг түр хугацаанд зогсоосон байна.
АНЭУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр даваа гарагт агаарын довтолгооноос хамгаалах системүүд зургаан баллистик пуужин болон 21 дрон буюу нисгэгчгүй онгоцыг устгажээ.
Мөн тус улс агаарын орон зайгаа хаагаад байгаа аж.
АНУ, Израил болон Ираны хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш Иран АНЭУ руу 1900 гаруй пуужин, дрон харваад байна.
Дубайн олон улсын нисэх буудлын орчимд гарсан энэ удаагийн халдлага нь гурав дахь тохиолдол болжээ.
Тус буудал нь олон улсын зорчигчийн урсгалаараа дэлхийд хамгийн ачаалалтайд тооцогддог буудлын нэг юм.
Эх сурвалж: ВВС












































































