Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Тэдний оронд хэнийг томилох гэж буйг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга С.Бямбацогтоос тодруулахад “Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан гишүүнийг томилохоор Ерөнхий сайд шийдлээ гаргасан. Эрчим хүчний сайдад ХҮН намын саналыг үндэслээд УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөртөө албажих байх” гэв.










































































