Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараах асуудлын хүрээнд хуралдлаа.
-
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
-
Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсох
УИХ-ын гишүүн Д.Ганбат хуралдааны төгсгөлд:
Монгол Улсын 300 мянга гаруй иргэд гадаадад ажиллаж байгаа нь нийт иргэдийн 10 хувь, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг гуравны нэг нь байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь энэ жилийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгожээ. Уриа лоозонгийн хэмжээнд биш ажил хэрэг болгоосой гэж бодож байна. Иргэдийн 80 хувь нь гадаадад ажиллаж, амьдрах хүсэлтэй байгаа нь аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын гэрээг гаднынхантай хийж байгааг сайшаана. Энэ мэт ажлуудаа сайжруулаарай.
Ганц нэг залуус дэлхийн хэмжээний ажлыг хийгээд байгаа болохоос биш зарим нь айл нүүлгэж хамгийн хүнд хүчир ажлыг хийж байна. Гадаадад байгаа 10 мянга гаруй хүүхдийг сурч боловсроход анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байдаг ч цалин хангамж сайнгүй байсаар л байна. Тэгсэн хэр нь Монгол Улс баялгаар баян улс байгаад байдаг. Өдрөөс өдөрт дордож байна. Нийгмийн даатгал төлөөд байдаг ч тэр нь хүрч үйлчилдэггүй, эмнэлэгт хэвтэж чаддаггүй. Мөрийн хөтөлбөртөө баахан уриа лоозон өгчихсөн, засаглаад тал хугацаа өнгөрсөн ч хоорондоо хэрэлдээд суугаад байдаг. Ард түмнийхээ амьдрал ахуйг бодмоор байна гэлээ.










































































