УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Таны эхнэрийн дүү Х.Нямбаатарын зургийг шатаах зан үйл хийсэн гэж ярьж байсан. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Манай эхнэрийн дүү 150 кг орчим жинтэй сайхан залуу бий. Бие хааг нь тэр зураг шатаасан хүнтэй харьцуулаад хараарай. Би бас хардах эрхтэй өөрийнхөө зургийг өөрсдийнхөө хүнээр шатаалгачихаад янз бүрийн юм яриад явдаг улс төрийн хар технологи байдаг шүү.
– Та хоёрын дунд үүсээд буй асуудлыг шийдэх шийдэл нь юу юм бэ?
-Намын дүрэм журмаар л шийдүүлнэ. Тэр хүнийг хажуугаас нь хатгаж байгаа янз бүрийн хүн байдаг байх. Миний хувьд бол нэг ч удаа хүн рүү дайрсан асуудал байхгүй. Би дайруулаад байж байна. Би их тайван байгаа. Хэзээ нэгэн цагт үнэн зөв нь олдоно гэж итгэж байна.
Монгол хүн байна даа, нүүр нүүрээ хараад уулзаж ярилцъя гэж хэлсэн. Өөрөө тийм юм байхгүй ээ гэж өдийг хүртэл ярьж асуудлыг ийм байдалд хүргэсэнд харамсаж байна.











































































