“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлж, төрийн далбааг мандуулах ёслолыг Баасан гарагт буюу гуравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.
Хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой байна.
Өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 235,131 сурагч хамрагджээ.
Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:
-
43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан.
-
Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755,000 орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан.
-
Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800,000 гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон.
-
Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан
-
54,0000 сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна.










































































